Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр анхны нислэгээ Улаанбаатар-Токио чиглэлд үйлдсэн.

Нийслэл Улаанбаатар хотоос 50 гаруй километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан энэхүү нисэх буудал нь Монголын шинэ үеийн зуун жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байгаа.

 

Уг нисэх буудлыг 10-аад жилийн хугацаанд барьж байгуулсан бөгөөд нийт зардал нь 650 сая ам.долларт хүрээд буй.

Тэгвэл нээлтээ хийгээд хоёрхон сарын нүүр үзэж буй тус нисэх буудлын зарим хэсэгт эвдрэл гэмтэл үүсч байгаа талаар нэгэн иргэн цахим хуудаснаа байршуулжээ.