“Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар уламжлалт хоолны контент явуулж олонд танигдсан Т.Ананда өөрөөсөө 14 насаар ах дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ханилж хоёр охин төрүүлж өгсөн.

Дуулиан шуугиантай салалтаа нэг бус удаа зарлаж байсан тэд өнгөрсөн өвлөөс тусдаа амьдарч буй. Тэгвэл Т.Ананда өдгөө өөрийн төрүүлсэн гурван охины хамт амьдарч байна. Тэрээр анхны нөхрөөсөө Халиун хэмээх охинтой бөгөөд охин нь энэ жил дунд сургуулийн сурагч болсон тул дэргэдээ авчээ.