“Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа иогчин болжээ. Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн завсарлага аваад байгаа тэрээр өөрийн бие сэтгэлзүйдээ зориулж иог хийдэг болсон байна.

Тэрээр охидынхоо хамт хийдэг бөгөөд үүндээ ч таашаал, талархалтай байгаагаа ойр дотныхондоо өгүүлдэг болсон гэнэ.
Дуучин бүсгүйн хувьд энэ жил 51 настай. Тvvний аав нь монгол, ээж нь якут гэдгийг бид сайн мэднэ. Зөвлөлтийн есдvгээр сургууль төгссөн поп хатагтай маань орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч дажгүй сайн ярьчихдаг. Бяцхан нууц дэлгэхэд тvvнийг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн хочилдог байв.


Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа биеийн тамир, химийн хичээлд муу байсан гэдэг. Поп хатагтай энэ талаар “Дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дүн авна. Ганц дургvй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон” хэмээн өгvvлсэн нь бий.