Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулсан цаг саяхан.

 

Өөрөөсөө 10-аад насаар дүү М.Отгонцэцэг хэмээх энэхүү эхнэр нь цагтаа загвар өмсөж, эрхэм аваргын хараанд өртөж байжээ. Тэд харилцаагаа 2018 оны үндэсний их баяр наадмаар ил болгож байсан бөгөөд 2020 онд охинтой болсон. Тэгвэл аса аваргын залуу гэргий нөхрийнхөө илүүдэл жин дээр анхаарч, жинг нь хасч эхэлсэн бололтой. Өдгөө аралын Японд аялж буй тэдний гэрэл зургийг уншигч та хараад дүгнэлт хий буй за.


Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч байв. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашё) түрүүлсэн анхны сүмоч болсон билээ.