Олноо Ноён Бондгор нэрээр танигдсан дуучин Ц.Амарбаяр короновирус цар тахлын халдвар авч сэхээн ороод гарчээ.

Энэ тухайгаа тэрээр цахим хуудаснаа тэмдэглээд “Сэхээнд байснаа бодвол догь болоод байгаа шүү. Анхаарал халамж тавьж сэтгэлийн дэм өгч, урмын үгээр мялааж байгаа та бүхэндээ баярлалаа. Удахгүй баяртай уулзая” гэжээ.


Түүний хувьд мэргэжлийн дуучин биш бөгөөд МУГЖ С.Жавхлан ахыгаа дагаж урлагт мөрөө үлдээж яваа аж. Тэрээр ШУТИС- ийг компьютер программист мэргэжлээр төгссөн нэгэн юм билээ.