АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын нэг бол Сувдаа Шейрвүүд. Багануур дүүргийн унаган охин тэрээр оюутан байхдаа монголд нөхөртэйгөө танилцаж улмаар хуримлан АНУ-д очиж амьдрах болсон.

Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрээр влогоороо үзэгчидтэй уулздаг. Өөрийн үзэл бодол соёлын ялгааг монголчуудад таниулдаг тэрээр саяхан шинэ хүнээ өлгийдсэн юм. Тэрээр “Хань минь буцаад ажилдаа орж би гэдэг хүн ганцаараа үзэж тарах нь дээ энэ хэдтэйгээ. Хэхэ Сайхан ханийхаа халамжинд бөмбөрөөд ямар ч гэсэн хөөрхөн тэнхрээд авсаан. Жирэмсэн бөгөөд нялх биетэй эхнэрээ боломжоороо хайрлаж халамжилж, сэтгэлээр нь дэмжиж байгаарай эрчүүд минь.

Хөөрхий гэргий тань хөөрөөд баярласан сэтгэлээрээ таныг буцаагаад хэд дахин илүү хайрлах вий.Хүний тээдгүйг тээж байгаа юм шиг, хүний гаргадаггүйг гаргасан юм шиг гэх мэт хатуу үгийг хэлж сэтгэл рүү нь хар ус цацаж хэрхэвч болохгүй шүү” гэжээ.