СТА Дуучин Батсайханы Буянжаргал гэхлээр яах аргаүй “Санахгүй л гэсэн юм аа” дуу нь аманд аялагдаж байгаа биз. Уран бүтээлээрээ олондоо танигдаж, бүр түүгээрээ овоглогдож явах шиг сайхан зүйл уран бүтээлч хүнд байдаггүй биз.


Тэгвэл олон сайхан хит дууны эзэн, нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайгаа тодоос тод тамгалж яваа Б.Буянжаргал өнөөдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Түүний хувьд саяхан бүл нэмж, гурван охины аав болсон. Дуучин залуугийн төрсөн өдөрт түүний халамжит хань Ц.Оюунболор гэнэтийн бэлэг барьжээ.


Охид болон эхнэрийнх нь бэлэг дуучин залууд ихээхэн таалагдсан тухайгаа цахим хуудаснаа тэмдэглэсэн байна.
Дуучин Б.Буянжаргал оюутан байхаасаа уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж “Зөөлөн бороо”, “Санахгүй л гэсэн юм аа” гэсэн дуугаараа олонд танигдсан. Түүнээс хойш өдгөө 10-н жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “Саяана”,”Аавын борлог морьд”, “Ай даа юу ч гэхэв дээ”, “Миний л үзэсгэлэн гоо”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Гоо бүсгүй”, “Миний монголын намар” зэрэг олон хит дууны эзэн болоод амжсан билээ.