Эрин үеийн залуусыг эрч хүчинд автуулагч “Сүлд спиннинг” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг тус клуб өдгөө нийслэлийн хэд хэдэн газарт үйл ажиллагаагаа явуулж буй.

Тус спиннингийн хувьд бусад ижил үйл ажиллагаа явуулдаг клубээс илүү илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд зориулж “Машинтай хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Хамтдаа халдвар хамгааллын дэглэмээ бариад хоорондын зайгаа ягштал мөрдөж, хоёр тунгаа хийлгэсэн бол тус хөтөлбөрт оролцох боломжтой хэмээн рекламдах тус хөтөлбөрт оролцогч бүсгүйчүүдийн хэд хэдээс нь короновирусын халдвар аваад байгаа аж.


Энэ талаарх гомдол мэдээлэл манай сайтад ирлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар тус хөтөлбөрт оролцсон бүсгүйчүүдийн дөрвөөс нь халдвар илрээд байгаа аж.

Дасгал сургуулилтын дараа саунд олноороо чихэж, суух ч зай талбайгүй байдаг талаар мэдээллээ. Уг нь нэг ангидаа 15 хүнтэй байж, халдвар хамгаалалтын дэглэмийг сайн сахина хэмээн рекламдаж байжээ. Халдвар авсан иргэд Сүлд спиннингийн захирал, багш Г.Мөнхсүлдэд дээрх асуудлуудаар шаардлага тавьж, төлбөрөө буцааж авахыг хүсэхэд “Төлбөр буцаах боломжгүй, эдгэрээд эргээд яв” гэсэн хариуг хэлэх болсон байна. Түүнчлэн, тэрээр энэ талаар мэдэгдэл хийж, өдөр бүр спиннингээс нь короновирусын халдвартай хүн илэрч байгааг хүлээн зөвшөөрсөн байна.