УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр /2021.10.10/ болно. Уг сонгуульд нэр дэвшигчид тодорсон бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг, АН-аас Э.Бат-Үүлийг, ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болсон.

Харин Хэнтий аймагт МАН-аас тус аймгийн одоогийн Засаг дарга Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар нарыг дэвшүүлэхээр тодруулсан бол ХҮН-ээс тус тойрогт хүн нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших Энхбаярын Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцая. Тэрбээр 93 сая төгрөгийн өөрийн орлоготой ба гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 611 сая байна. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикль, туулах чадвар өндөр нэг жийп, Ланд-200 машинтай, 87 сая төгрөгийн хадгаламжтай.

Мөн хоёр тэрбум төгрөгийн зээлтэй аж. Малгүй, газаргүй үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. 15 компанид хувьцаа эзэмшдэг аж.