УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр /2021.10.10/ болно. Уг сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг АТГ-аас зарласан.

 

Ингэхдээ Үнэн ба зөв намын дарга нэр дэвшигч А.Отгонбаатарын нийт орлогыг 900 сая төгрөг хэмээн мэдүүлснийг ил болгосон.

Тэгвэл А.Отгонбаатар өөрийн цахим хуудаснаа “2013 онд дарга нарыг шүүж “Манайд хоноё” гэж нэвтрүүлэг хийж тэмцэж явахад гэр хороололд бдг Ядуу юм Төрд орж баян болох гээд бна. Чи гэрээ засаад Төрөө засаарай гэж доромжлолж блаа. Одоо 2021 он буюу 8 жилийн дараа энэ муу их баян болжээ гээд доромжлоо д  бж бна.

Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авилгач нартай тэмцэж ч болохгүй юм гэж үү. Би төрд ажиллаж, төсвөөс хулгай хийгээгүй. Бусдын адил шударга амьдарч явна. Би танд Ямар гэм хийсэн вэ? Өнөө орой Лайв дээр Уулзая. Үнэнийг та мэдэх болно” гэжээ.