Монголын хошин урлагийн мастеруудын нэг бол Х-Түц хамтлагийн жүжигчин Н.Онон гавъяат.

Өөрийнхөө мэдрэмжийг тултал нь үзэгчдэд хүргэдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа түлээг хэрхэн хурдан хугацаанд олноор нь хагалж болдогоо гайхуулж, “За хэдхэн түлээ бол ёстой яршиг л байна” хэмээн хошигножээ.

Эрхэм гавъяатын хувьд эхнэр, хүү охины хамт амьдардаг. Түүний эхнэрийг Сарансүх гэдэг, АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн. Тэрээр хуулийн зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ нөхрийнхөө ар талын дааж явдаг. Авьяаслаг жүжигчний эхнэр Сарансүх харин хүүхдүүдээ урлагийн хүн болгохыг хүсдэггүй, үүнийг нь ч жүжигчин Н.Онон дэмждэг гэнэ лээ.