Монголын рок попын ертөнцөд өөрийн үзэл бодол, уран бүтээлээрээ ялгарч чадсан реппер Т.Мөнх-Эрдэнэг буюу Big Gee-г хүмүүс сайн мэднэ.

Хоёр охины аав тэрээр “олдмол” муурныхаа эзнийг өөрийн цахим хуудсаараа эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Тэрээр “Өчигдөр орой ийм хөөрхөн муужгай манай цонхоор ороод ирлээ. Даарчихсан бас их өлсөж их айсан байсан. Шөнө болсон учир хооллоод, усанд оруулаад унтуулчихлаа.

Эзэн нь энэ постыг харж байвал холбогдоорой…” гэжээ.