Солонгон аашт нэрээр олноо алдаршсан Т.Анандаа өнгөрсөн амралтын өдөр 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ.

Тэрээр уригдаж ирсэн зочиддоо зориулж өөрөө бүжиг бүжиж, гоо төрх гоолиг биеэ гайхуулсан гэнэ.

Мөн төрсөн өдрийн үдэшлэгийнхээ үеэр гурван удаа хувцас сольж, амьдралдаа алдаа оноотой яваа ч гандан буураагүй гэдгээ харуулсан байна.


Т.Анандагын хувьд одоогоос дөрвөн жилийн өмнө дуучин Т.Дэлгэрмөрөнтэй романс үүсгэж, нөхөр охин хоёроо орхиж хоёрдахь амьдралаа зохиосон.

Гэвч өнгөрсөн хугацаанд салж нийлсээр дундаасаа хоёр охин төрүүлсэн. Хоёр охиноо Т.Ананда өөрөө асарч хамт амьдардаг.