Сэтгүүлч Б.Отгон хятад вакцинтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байна. Түүний энэ талаарх байр суурийг хүргэж байна. 
Хятадын Синовакийг чинь Европ вакцин гэж үзэхгүй байна!!! Бидэн дээр туршилт хийсэн юм уу? Ерөнхий сайд аа !!!
Оны эхээр вакцин Монголд орж ирэнгүүт Ерөнхий сайд мах комбинатын цагаан ямааны үүрэг гүйцэтгэж, өөрөө хамгийн түрүүнд Астразеника хийлгэсэн. Дараа нь ард түмнээ вакцин хийлгэхийг өдөр шөнөгүй уриалж, 50,000-аар урамшуулж, Ковидгүй зуны төлөө гэх мэтээр тархи угаалтыг эрчимтэй явуулсан. Вакцингүй бол төрийн байгууллагаар ч үйлчлүүлэх эрхгүй болгож хясан боогдуулсан. Арга буюу вакцин хийлгэе гэхэд БНХАУ-ын вакциныг сонголтгүйгээр тулгасан. Хүн амын олонхи нь вакциндуулсан ч халдвар буураагүйгээр барахгүй бүр огцом өссөн. Тухайн үед нэг тун хамгаалж чадахгүй 2 дахь тунгаа хийлгэж байж дархлаа тогтоно гэсэн. Гэвч дахиад байдаггүй ээ. Бүр 3 дахь тунгаа хийлгээд ч халдвар авсаар. Бид чанаргүй вакцин тариулж, туршилтын туулай болсон юм биш үү?
Эцэст нь Монголчуудын олонхид хүчээр шахуу хийлгэсэн БНХАУ-ЫН СИНОВАК вакциныг Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй байна. Синовак хийлгэсэн хүмүүс Европын улсуудад зорчих эрхгүй болсон гэсэн үг. Тэд зөвхөн Файзер болон Астразеника вакцины 2 тун хийлгэсэн хүмүүст л виз олгож байна. Жирийн иргэн байтугай Олон улсын тэмцээн уралдаанд оролцох, дэлхийд данстай тамирчид ч синовак хийлгэсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байгаа ажээ.
Бидэнд Хятад вакцин хийж туршсан юм биш үү? Ерөнхий сайд аа? Л.Оюун-Эрдэнэ: “Цаашид ч та нарт Хятад вакцины 4,5,6,7 … дахь тунгаа хийлгэх бодолтой байгаа” гэж хэлэхэд нэг их гайхах хэрэггүй дээ. Тэрээр хууль зөрчин олон нийтийн арга хэмжээ зохиосныхоо дараа яг иймэрхүү байр суурь илэрхийлсэн билээ
Вакциныг улайран хамгаалагч АРМИ хаачсан бэ? Амьд уу?
Шинжлэх ухаан, эрдэм боловсрол, судалгаа шинжилгээ гээчийг мэдэх ч үгүй мөртлөө улс төр, нам, сонгуулийн төлөө яахаас ч буцахгүй намын цагаан солиотнуудаар бид дүүрчээ. Тэд олуулаа, эрээ цээргүй учраас эрүүл ухаантай бүхэн тэднээс айна. Мэдсээр байсан ч дуугарахгүй. Аймшигт дайралтыг давж гарах тэнхээгүйн дээр ихэнхи нь амиа бодсон бэртэгчин учраас “надад ямар хэрэгтэй гэж” гэсэн ашиг,аваа өгөөний зарчим үйлчлээд чимээгүй. Нийтийн эрх ашгийн төлөө нэгэн биеийнхээ амар амгаланг алдагдуулах нь тэнэгийн шинж гэж үзнэ.
Анх вакцины тухай ярьж эхлэнгүүт вакцинд эргэлзсэн, туршилт байж болохыг сануулсан,чанартай вакцин оруулж ирэхийг шаардсан бүхнийг уулгалан дайрч, коронагаар улс амьтан үхүүлэх гэсэн нийгмийн эсрэг гэмт хэрэгтнээр тодруулан нийтийн өмнө тастаж хэрчиж идэх нь холгүй байлаа. Энэ чинь цар тахал, хүн үхвэл чи хариуцах уу? …… гээд л дайрна.
Төр нь ч ЦАР ТАХАЛ гэдэг үгээр ард иргэдээ айлгаж, вакцин хийлгэхийг урдаа барьдаг эмч нараар уриалуулж, вакцингүй бол хөдөө явах байтугай хөршийнхөө хаалгаар цухуйх эрхгүй болтол хясан боогдуулсан. Уг нь хуулиараа бол вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийлгэх эсэх нь тухайн хүний асуудал боловч хийрхэл хуулиасаа давсан л даа. Олонхи нь сонголтгүйгээр хот хөдөөгүй хятад вакцин шахуулав.
Толгой тархи эргэхээс өгсүүлээд архаг хууч өвтэй нэг нь амиа алдсан нь олон. Вакцинаас болсон гэж хэлсэн нэгийг нь шийтгэж, хамаг өвчнийг талийгаач дээр хамж аваачиж наагаад гүйцээ. Увсад хоёр цагдаа нас барлаа гэхээр Хууль зүйн сайд юу гэж тайлбарласныг санаж байгаа биз.
Азтай нь амьд үлдсэн ч коронагийн халдвар нь вакцинжуулалттайгаа зэрэгцээд гэрлийн хурдаар өсөв. Нэг тун хамгаалахгүй, хоёр тунгаа хурдан хийлгэ гэв. Гурван тун руу орлоо. Хамгаалж чадсангүй ээ. Халдвар буурсангүй. Өнөөдөр Хятадын Синовак вакциныг Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэснээр тамирчид нь хүртэл тэмцээн уралдаандаа оролцож чадахгүйд хүрэв.
Вакцин уриалагсад, улайран хамгаалагчид, вакциныг бүх талаас нь мэдэгчид хаачсан бэ ? Энэ асуудал дээр эрэлхэг хоолойгоороо нэг дуугараадахаач!!! Гуйж байна.