Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна.

Тэгвэл Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлэл хийж, АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлжээ.

Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй, харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгджээ.