Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан.

Тиймээс Алаг морьт баатрын зээ охин Ардын намын ах нарт таалагддаг гэдгээ ч нуудаггүй. Нэр холбогдон хардагдсан хүн нэг бус. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон.


Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль шувтарч байхад Булган аймгаас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой зураг гарч, Б.Сүнээ ахынхаа нэр хүндэд том сэв суулгасан удаатай. Мөн инстаграммд алдартай, Сүнээ байнга зургаа оруулдаг хар машиныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ авч өгсөн гэж шуугилаа. Харин гандан буурдаггүй Сүнээ “Машиндаа их хайртай.


Их бэлэгшээж хүсэж авч билээ… Учир нь Талийгаач Г.Батхүү агсны охин Цэлмэгээс энэ машинаа ямар ч урьдчилгаагүй бүтэн мөнгөө төлөөд шууд авч байлаа. Ганхөлөг бид сайхан найзууд, надад яриад хямдхан ч өгсөн.. гэж тайлбарласан билээ.
Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг дарамт үзүүлсэн гэж томоохон шуугиан дэгдээж, балетын сургалтын төвөө зарж, хүүхдүүдэд бүжиг заах эрхгүй, хариуцлагаа хүлээж байна гэж уучлал гуйсан Б.Сүндэръяа үнэндээ бизнесээ орхиогүй.


Сенсаци дэгдээх дуртай тэрээр саяхнаас амар амгаланг хайж, бясалгал хийдэг болсноо тунхагласан. Ёстой л “алтан шаахай өмссөн ч, алцан майг нь арилахгүй” гэдэг шиг амар амгаланг хайж “гэгээрсэн” ч аальгүй зангаа тэр тавихгүй гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Гуч хүрээгүй насандаа том хүний “юм, юм” үзсэн “айхтар” энэ бүсгүй гэгээрээд хаа холдох билээ дээ гэх хүмүүс ч байна.