Загвар өмсөгч, мисс MNTM шоуны шилдэг оролцогчдын нэг М.Дашбалжид нийгмийн хариуцлагын хүрээнд жингээ хасахыг хүссэн охид бүсгүйчүүдэд үнэгүй зөвлөгөө өгдөг.

Тэрээр хэдхэн сарын өмнө бяцхан охиноо төрүүлж ээж болсон. Мисс бүсгүйг эргүүлэх эрчүүд олон байсан ч үе тэнгийн Хүслэнт-Ертөнц хэмээх залууг нөхрөөрөө сонгож, хамтын амьдрал бүтээж яваа. Тэгвэл мисс бүсгүй маань өчигдөр гэр бүлээрээ төрсөн өдрөө тэмдэглэжээ. Энэ тухайгаа “2021.09.29. Манай гэр бүл төрсөн өдрөө даруухан хийлээ. Өнгөрсөн жил найзуудаараа бут авч байсан бол энэ жил хөөрхөн охинтойгоо баяраа тэмдэглэлээ.

Дараа жил короно байхгүй, охин маань ой хүрчихсэн байх учраас бут авна аа” гэжээ.