Эхнэр нь нөхөртэйгээ маргалда ж улмаар хүүхдээ зодо ж, түүнийгээ бичлэг хийжээ. Хүүхэдтэй харгис, хэрцги й харьцаж буй уг бичлэгээ нөхөр рүүгээ явуулсан хэрэ г гарчээ.


Хэргийг тодруулбал, гэмт этгээд болох О.З- нь 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалд өөрийн төрсөн хүү болох нярай Б.Х-тай хэвтэн эмчлүүлжээ. Хүү нь шарлалт өгөөд байсан тул эмнлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байхдаа хүүхдийнхээ эцэг болох Б.Б-тэй хардалт, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан Б.Х-г амыг нь гараараа дарах, хацарт нь алгадах, няслах, “үхээд өг” гэж хашхиран хөл, гэдэс нүүр хэсэгт удаад дараа алгадах зэрэг удаа даараагийн үйлдэл хийжээ. Уг үйлдлээ бичлэгээр баримтжуулан нөхөр рүүгээ явуулсан байна. Нөхөр рүү нь явуулсан бичлэгт

• Хүүхдийн зүүн талын хацар руу гараараа 6-7 удаа алгадаж байгаа

• Хүүхдийн хөл рүү 5-6 удаа гараараа алгадаж, цохиж байгаа

• Эмэгтэй хүний үхээд өг, үхээд өг гэж орилж нялх хүүхдийн хөл, гэдэс, нүүр рүү гараараа олон дахин удаа цохиж, алгадаж байгаа нь гарчээ.

Хүүхдийн ээж энэхүү бичлэгээ 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нөхөр рүүгээ явуулсан бөгөөд нөхөр нь “1 сартай хүүхдээ алгадаж, нясалж, гараараа амыг нь таглаж, нүүрэн дээр нь дэрээр бүтээж үхээд өг гээд хүүхдээ загнаж байгаа бичлэгийг фейсбүүк чатаар явуулсан” хэмээснээр энэ хэрэг илэрсэн байна.

Азаар энэхүү харгислалыг давсан хүүхдийн биед ямар нэг гэмтэл учраагүй ажээ. Тодруулбал хүүд үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч “…Б.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Харин энэ хэргийг үйлдсэн эхийн хувьд сэтгэц нь эрүүл болохыг мөн л шинжээч эмч баталсан байдаг. Тодруулбал, Сэтгэц эмгэг судлалын 444 тоот дүгнэлтэд: “О.З- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. …удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. …гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. …сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ..үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. …хэрэг хариуцах чадвартай байна. …эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Тэгвэл хүүхдээ ийнхүү харгис хэрцгий аргаар зовоосон эх О.З “…Тухайн үед хүүхэд шарлалт өгөөд эмнэлэгт хэвтсэн. Нөхөр хүүхэд төрсөн мөнгө хэрэгтэй гээд Таван толгойд ажиллахаар яараад явсан. Гэтэл удалгүй дарга нь залгаад танай нөхрийг авч явах хэрэгтэй байна гэсэн. Гэртээ 3, 4 хоног очоогүй байхаар нь хүмүүсээс асуугаад, эрэл сурал болсон. Гэтэл манай найз залгаад чи Өмнөговьд ирсэн юм уу, танай нөхөр Өмнөговьд машинтай хүмүүстэй согтуу дэлгүүрээс гараад явж байсан тэгэхээр нь чамайг ирсэн юм болов уу гэж ярьсан гэж хэлсэн. Б-тэй утсаар ярихад согтуу, цаана нь эмэгтэй хүмүүс болон зөндөө хүмүүс согтуу байсан. Тэгтэл өмнө үерхэж байсан найз охин нь утсыг нь аваад би 2 сартай жирэмсэн гэж хэлсэн. Б-д жирэмсэн гэж байна юу яриад байгаа юм бэ гэхэд мэдэхгүй жирэмсэн гэж байна гаргах юм уу яах юм гэж хэлээд намайг тоохгүй байсан. Мөнгө төгрөг олно гээд намайг хүүхэдтэй эмнэлэгт хэвтсэн байхад явчхаад тэнд наргиж, цэнгээд дуулж бүжиглээд байж байсан. Тухайн өдөр бичлэг явуулаагүй. Тэгээд дахиад утсаа авахгүй 2 хоног алга болсон. Тэгээд Б-гийн ээжтэй утсаар яриад асуухад гэртээ очоогүй байсан. Эмнэлэгт 6 хоног болсон тул эмнэлгээс төлбөрөө төлөөд гарах талаар хэлсэн. Б-д амьдралаа орхиж байгаа бол одоо хүүхдийг нь чинь аллаа гээд хүүхдээ зодож байгаа бичлэг хийгээд явуулсан” хэмээн хэргээ хүлээсэн байх юм.

Шүүхэээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож О.З-г цагаатгасан байна.

А.Баярмаа