Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 2461 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1298 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1163 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1241 болов.

Сүүлийн 24 цагт 8254 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20764 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

Хөнгөн: 11588

Хүндэвтэр: 6654

Хүнд: 2158

Нэн хүнд: 364 хүн байна.