Екатерина онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал шударга шулуун зантай гэдгээрээ олноос онцгойрдог. Тэрээр хэдэн жилийн өмнө “Төмс Зоригоо” лайваараа олонд танигдаж, монгол бүсгүйчүүдийн хүсдэг зүйлсийг залууст ойлгуулж байв.
Харин хэдхэн хоногийн өмнө шинэ загварын юбакны рекламыг хийх үедээ “воо, воо, воо” хэмээн дуугарч хагас нvцгэлсэн нь олны анхаарлыг дахин татсан.

Түүнийг эрээ цээргүй, бvдvvлэг хэмээн шүүмжлэx хүмүүс байхад дэмждэг хүн ч цөөнгүй. Тэрээр энэ бичлэгнийхээ тухай “Тэр бичлэгийн тухайд надад ичэx зvйл байхгүй. Яaдын амдьрахын төлөө болоxooc ямар xyлгaй хийж биeэ vнэлcэн биш гaй л бaйна” гэжээ.

Тэрээр өөрийнхаа бага насны тухай “ Би багийн наймаачин байлаа. Зургаадугаар ангид Орост очоод хамгийн анх наймаа хийж байсан. Манай ээж дээр үеийн Нарлаг Монголын наймаачин байсан. Багаас минь наймааны замд ээж хөтөлсөн. Манайх Москвагаас цаашаа Рязань хотод байсан юм. Наймдугаар ангиасаа ээжийг байхгүйд үүрийн 04:00 цагт Москва ороод захуудаар явж цүнхээ зараад, наймаагаа хийдэг байлаа.

Ээжийг байхгүй 14 хоногийн хугацаанд биеэ даагаад сурсан. Наймдугаар анги байсан гэхээр 14 настай байсан юм байна. Өглөө нь сургуульдаа явна. Хичээл 12:00-13:00 гээд дуусахаар зах руу яваад, майхан бариад, цүнхээ өлгөөд зардаг байсан. Хоёр, гурав хоноод бараагаа дараад Москва руу явдаг.Одоо бодоход ямар их зориг гарсан юм.

Визгүй нууцаар Орос руу бараа зардаг байлаа. Дандаа хараар ажиллаж байгаа Узбек хүмүүс явна. Зөвшөөрөлгүй болохоор үүр, шөнөөр их явна. Би хүүхэд байсан болохоор тэрийгээ мэдэхгүй л байдаг байлаа. Тэгээд хичээл амраад л зуны гурван сар зах дээр наймаагаа хийнэ дээ” гэжээ.