Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө гурван охин, эхнэрийн хамт АНУ-д амьдарч байгаа.

Тэрээр нэг хүү, гурван охинтой. Том хүү нь өдгөө МИАТ-д нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа бол удаах охин нь их сургуулиа дүүргэж ажил амьдралын гараанд гарчээ. Харин гуравдахь охин нь энэ жил 10 нас хүрч буй бол, бага нь 5 настай.


Түүний сайхан гэргийг топ модель Р.Байгаль гэдгийг хүмүүс сайн мэднэ. Модель бүсгүй товхийсэн бизнес нь “Baigal beauty” салоноор үргэлжилнэ. Жижиг дунд бизнесийн зээлээс тэрбум гаруй төгрөг авч салонаа өргөтгөсөн Р.Байгаль “Baigal beauty” салоноо нээхээс өмнө гэрээрээ найз нарынхаа хумсыг засч өгч ажлын гараагаа эхэлсэн гэдэг.

Гоо сайхны өндөр мэдрэмжтэй түүнд том охин нь анхны цалингаараа бэлэг авч өгчээ. Тэрээр цахим хуудаснаа охиныхоо бэлгээр гангарахаа мартсангүй.