Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй билээ.

Уг жүжгийн туслах дүрд Positive Mongolians блогийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр тоглох аж. Тэрээр 2005 онд КУДС-ийг дүүргэсэн бөгөөд SBN телевизэд ажиллаж байгаад гадаадыг зорьсон гэдэг.

“Гэм зэм” жүжгээр ирэх арваннэгдүгээр сард нээнэ. Монголын театрын тайзнаа анх удаа амилуулах “Гэм зэм” жүжгийг найруулагч М.Батболд найруулах юм. Тэрбээр ОХУ-ын Театрын урлагийн сургууль буюу ГИТИС-ийг төгссөн бөгөөд В.И.Гётегийн “Фауст” жүжгийг мөн Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв.


“Гэм зэм” романыг жүжгийн зохиолд яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа хөрвүүлжээ.