МУГЖ Д.Хүрэлхүүгийн том охин гэхээсээ илүү “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай болсон Х.Намуун монголын хамгийн баян залуу бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтана.

Гоо сайхны брэндийн бизнес нь тун амжилттай яваа тэрээр эцэг эхийнхээ мөнгөөр баян гэдгээ тодотгосонгүй, өөрийн хүчээр одоогийн амьдарч буй хаус, унаж буй унаагаа авсан гэхэд болно.

Тэрээр саяхан Монголд хамгийн өндөр үнээр зарагдаж буй Land Cruiser 300″ загварын автомашиныг худалдан авч унаж эхэлсэн байна. Энэ тухай түүний дүү Х.Сүрэн “Ямар гоё машинтай эгч вэ, дугаараа өгөөч” хэмээн цахим хуудаснаа онцолжээ.