Нийтийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрх, дуу хоолой, хэв маягаараа ялгардаг уран бүтээлч бол Э.Чулуунчимэг.

Зургийг нийтийн дуу групп

Өдгөө хоёрдахь амьдралаа эхлүүлээд буй тэрээр экс нөхөр дуучин Б.Болд болон түүний эхнэр, өөрийн дотны найз асан Х.Мөнгөнцэцэг нарт дараах дуунуудыг зориулж дуулж байжээ.

Б.Нэргүйн шүлэг, МУУГЗ Т.Найданжавын хийсэн “Дэндүү хайртай” дуугаа сэтгэлээ шингээж дуулсан бөгөөд эмэгтэй хүний нинжин сэтгэл, гомдоосон ч уучилж байгааг илтгэсэн уран бүтээл болсон юм.

 

Уг дуу одоогоос гурван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон юм.
Харин экс найздаа зориулж “Бусдын зүрх” хэмээх дууг гаргаж байв.Уг дууны үгийг Б.Жанрай бичсэн бол аяыг Б.Мөнхжаргал хийжээ.

Сонирхуулахад, 2016 онд дуучин Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа нар ая зохиогч Б.Мөнхжаргалын тайлан тоглолтод зориулж хамтдаа түүний зохиосон дууны попури хийсэн нь одоог хүртэл сонсогчдын хамгийн сонсох дуртай дуу хэвээрээ байдаг.