Одоогоос хэдэн жилийн өмнө “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэг амралтын өдөр бүр цэнхэр дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болдог байв.

Гэвч цар тахлын улмаас түр завсарлаад байсан юм. Тэгвэл тун удахгүй шинэ бүрэлдэхүүнтэй дахин дэлгэцнээ гарахаар болжээ.

Хуучин хөтлөгчдөөс сэтгүүлч Э.Энэрэл, дуучин Р.Дэлгэрмаа нар байгаа бол шинээр загвар өмсөгч Энхлүүн, дуучин Минжинсор нар хөтлөгчөөр ажиллахаар болсон байна. Загвар өмсөгч Энхлүүний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол HD телевизэд ажиллаж байсан.

Харин дуучин Минжинсор эх орондоо бүр мөсөн суурьшаад нам гүм амьдарч байлаа.