Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увсын цэнхэр хязгаараас тодорч, Увс аймгийн бөхчүүд Монгол төрийн наадмын 17 түрүүг хүртсэн амжилтаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Увс нутаг ийнхүү бөхийн өлгий орон гэдгээ дахин бататгалаа. Бөхөд хайртай олны түрүүлнэ хэмээн итгэл найдвар хүлээлгэж байсан Пүрэвийн Бүрэнтөгс улсын арслан цол хүртсэнээсээ хойш найман жилийн дараа төрийнхөө наадамд дахин түрүүлж Монгол Улсын 25 дахь аваргаар тодорсон билээ.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа ээжээрээ гангарчээ. Түүний ээжийг Н.Норов гэдэг бөгөөд Увс аймгийн Давст суманд амьдардаг ажээ. Тэрээр ээжийнхээ тухай “Ээж минь манай сумын Хөндлөн багийн Н.Норов гэдэг сайхан монгол эмэгтэй. Айлын долоо, найман хүүхдийн хоёр дахь гэнэ лээ.

 

Аав ээж хоёр минь ясны малч удмынхан. Энэ сайхан үйлс заяаны эзэн болж хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн ачтанууд. Ээж маань намайг хэвлийдээ илүү сар тээж төрүүлсэн юм байна лээ. Сумын эмч ээжид “Танаас ихэр хүүхэд төрнө” гэж л дээ. Аав ээж хоёр ч бат итгэчихсэн. Илүү тээлттэй болохоор аймгаас эмч дуудаж. Амаржсаны дараа манай хоёр “Ихэр хүүхэд төрнө гэсэн байх аа” гэж л дээ. Харин эмч “Ихрийн дайтай л их том хүү төрлөө шүү дээ хэмээн хариулсан гэдэг” хэмээн ярьж байжээ.