Хошин урлагийн авьяаслаг уран бүтээлчдээрээ онцгойрдог хамтлаг бол “Эмоци” продакшн.

Тус хамтлагт “Шинэ үе” хамтлагаас “урван” орж ирсэн жүжигчин СТА Б.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа нөхөртэйгөө танилцсны 18 жилийн ой болж байгаагаа онцолж, нөхөртөө зориулсан мөртүүд бичжээ.

Тэрээр “Бидний танилцсан өрөөнд бусад нь танилцаж

Бидний уулзсан газарт зарим нь учирч

Бидний эхлэсэн он цагт төрсөн хүүхдүүд насанд хүрч

Бидний алхсан замаар сая сая хөл гишиглэж

Бидний амьсгалсан агаараар тэнгэр ч амьсгалж

Чамайг үнссэн хором өдрүүд түүх болоход


Бид яг тэндээ мэт нэгнээ хайрласаар. 18 жилийн ойн баярын мэнд хань минь” гэжээ.