Монголын хамгийн олон үзэгчтэй гэгддэг “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгчөөр танигдсан сэтгүүлч М.Батбилэг, Пүрэвжаргал нар короновирусын халдвар авсан байна.

Энэ тухайгаа сэтгүүлч М.Батбилэг өөрийн цахим хуудаснаа “Бид 2 эерэг болсон…
Ковид бол үнэндээ чанга юм байнөө. Эерэг хариу хараад хэрэндээл бэлтгэлтээ орсон. Үнэхээр хичээгээд хичээгээд мяарчих юмаа. Хамар ам авах юм алга. Сэрүүн байгаа, зүүдлээд байгаагаа мэдэхгүй болтол халуурч байна. Хамаг бие хөндүүрлээд бодож байснаас үнэхээр чанга өвчин юм. Их л тэсч байлаа. Гэхдээл ирээд халдчихаж. Хайртай хүмүүсээ хамгаалж, хавьтал болхоос сэргийлээрэй. Одоо маш их ядарч байна.


Даваад гарна да гэдэг ганц бодол л байна. Удахгүй эрүүл болоод гоё зураг оруулнаа. Одоо энэнээс олигтой үнэхээр алга” гэжээ