Монголын сагсан бөмбөгийн холбооноос цусны хорт хавдараар өвчлөөд буй реппер Төгөлдөрийн хандивт зориулж3х3 холимог оддын тоглолтыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан.

Уг тоглолтын дараагаар оролцогчид өөрсдийн өмсгөлөө дуудлага худалдаанд оролцуулж байгаагаа хувийн цахим хуудсаараа илэрхийлж байсан. Тэгвэл хүүхнүүдийн хүсэмжит залуу, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат тус өмсгөлөө 500 мянган төгрөгөөр худалдаалжээ.

Тэрээр тус дуудлага худалдаанаас олсон мөнгөө бүгдийг нь реппер Төгөлдөрт хандивлана.