Цар тахлын улмаас хэд хэдэн байгууллагын үйл ажиллагааг хаасан.

Тодруулбал, бүлэг бөөгнөрөл үүсгэхийг хориглосон цаг үеэр буюу 2021 оны 03-р сарын 19- 20-нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлалтай ZOLO нэртэй зочид буудалд нар нийлж ар x и д ан согтyy р ч цэргийн баяраа тэмдэглэсэн байна.

Уг баярт ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гавьяаны амралтандаа гарсан Итгэл, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Оргил, Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа цолтой Б.Батсүх нар байсан бөгөөд ар х и д а н согтyyрсан аж.

Ингэхдээ энгийн иргэн болох бизнес эрхлэгч Г-г дуудсан бөгөөд дуудан ирүүлж хамт байхдаа тангараг өргөсөн цагдаа гэдгээрээ ялгавартай байдлаар харьцаж, иргэнийг илтэд айлга н сүрдүү л ж байсныг илтгэх аудио бичлэг ч бичигдэн үлджээ.

Улмаар цагдаагийн алба хаагчийн ятгалгаар тэтгэвэрт гарсан хурандаа Итгэл иргэн Г-д халдаж , нүд рүү нь цохи ж бяцалжэ э.

Үүний улмаас иргэн Г гурван ч удаа хүнд хагалгаа н д орсон боловч нүд нь хараагүй болж хохирсо н байна. Түүний хувьд Монголд эмчлэгдэх эмчилгээ нь дууссан ч хараа ороогүй юм.

Цагдаагийн хурандаа нар зочид буудалд буудласанв н бүртгэл, дүрс бичлэг зэргийг нь устга ж амжсан гэх мэдээлэл ч байна.

Нэр дурдагдах хүмүүсээс одоо гурав нь цагдаагийн байгууллагад ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол хохирогчий н зүгээс тэдэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэх байр суурьтай байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд эдгээр цагдаагийн албан тушаалтнууд ийн цар тахлын хорио цээрийн үед зочид буудалд архидан согтyурхсаныха а дараагаар бүгд өөр өөрсдийн автомашинаа жолоодон тарцгаасан гэх мэдээлэл байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа