Өчигдөр бид Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэрэ г т нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт хоxирогч и йн өмгөөлөгч гаргажээ.

Баттай эх сурвалжуудаас бидэнд өгсөн мэдээллээр хохиp огчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхмаагийн өмгөөлөгч О.Санчирбал нэмэлт ажиллагаа хийлгэхийн тулд мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт хэрэгт хяналт тавьж буй Хан-Уул дүүргийн Прокурорын газрынханд гаргасан юм байна. Үүнийг нь хяналтын прокурор нь хүлээн авч, хүсэлтэд дурдсан асуудлуудыг дахин шалгах ёстой гэж үзээд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасагт буцаасан талаар мэдээлсэн билээ.

Уг мэдээлэлтэй зэрэгцэн Э.Энхбат начин ухаан орсон эхний мэдүүлэг өгсөн, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярын уух юманд сэтгэ ц э д  нөлөөт боди с хийсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Тэгвэл энэ мэдээлэл нь худлаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, хохи р огчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхмаагийн өмгөөлөгч О.Санчирбал: “Мөрдө н шалгах ажиллагаа хийгдэж байгаа, хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн хувьд хэлэхэд сошиалаар яваад байгаа мэдээлэл худлаа, холбогдогч юун сэтгэцэд нөлөөт бодис дахин хэлье ташаа мэдээлэл” хэмээн мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Э.Энхбат начин ухаан ороогүй байгаа аж. Мөн Н.Түвшинбаярын уух юманд сэтгэцэд нөлөөт боди с хийсэн гэх мэдээлэл худлаа аж.

Хэргий г  эргэн сануулахад, Н.Түвшинбаярын хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуудаа нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг арх и ны шилээр зодо н  гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан билээ. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд байсан юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа