Монголын хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн захирал, МУГЖ Н.Онон хүүгээ цэрэгт үдэхээр болжээ. Тэрээр “Хүү маань том эр болжээ. Цэргийн зарлан дуудах хуудсаа авдаг байна шүү!!! Ингээд эх орны хүү боллоо доо” гэжээ.


Түүний хувьд гэр бүлийнхээ гишүүдийг тэр бүр олны өмнө зарлаад байдаггүй нууцлаг нэгэн. Гэхдээ хоёр охин, нэг хүүтэй. Том охин нь өдгөө гэр бүл зохиож, аавыгаа өвөө болгоод удаж буй.


Харин удаах хүү О.Санчир нь бие хамгаалах урлагаар идэвхтэй хичээллэдэг. Одоогоос 10-аад жилийн өмнө О.Санчир “Сонсогчдын алдар” тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан.


Юутай, хошин урлагийн тайзнаа авьяас чадвараа гайхуулж яваа жүжигчин аавынхаа итгэлийг алдаагүй О.Санчир хүү эрийн цээнд хүрчээ.