Хошин урлагийн салбарт өөрийн байр суурьтай, үзэгч фэнүүдтэй жүжигчдийн нэг бол Б.Баатархүү.

 

Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө хүнд өвчнөөр өвчилж олон хүний сэтгэлийг гонсойлгоод байсан ч урлагийн төлөө төрсөн авьяас билэгт жүжигчин маань ард олон, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар эдгэрч эргэн тайзнаа эргэн гарсан нь үнэхээр бахархмаар, баярламаар юм.
Тэгвэл өнөөдөр түүний 50 насны төрсөн өдөр тохиож байна.
Түүний хүүхэд нас Бага тойруу дахь Банкны 84 гэдэг байранд өнгөрсөн гэдэг. Жүжигчин Б.Баатархүү 1993 онд Соёл урлагийн их сургуульд элсэж байжээ. Хэрвээ тэр жүжигчин болоогүй бол эдийн засагч мэргэжилтэй болох байсан гэсэн шүү.