Үүрэн холбооны оператор “Юнител” сүүлийн үед сүлжээгээ унаган хэрэглэгчдийнхээ эрхийг хязгаарлаж, сандаргаад байх боллоо.

Тэдний хариуцлагагүй байдлын улмаас хэдэн иргэн ажил, амьдралаараа хохирч байгааг хэн ч таашгүй. Гэтэл энэхүү хариуцлагагүй байдлынхаа төлөө хэрэглэгчдээсээ уучлалт гуйх нь битгий хэл үл тоомсорлох аж.

Энэ байдал хэвийн үзэгдэл болж байгаа бололтой байна. “Юнител” хэрэглэгчдээ хохироож, үүнийхээ төлөө уучлалт гуйхгүй, үл тоомсорлох нь олны дургүйцэл, бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Уг нь тус компани нь үүрэн телефон хэрэглэгчдийн 34 хувьд хүрч үйлчилдэг гэнэ лээ. Гэвч хэрэглэгчдийнхээ ачааллыг дийлэхгүй байгаа бололтой.

Хэрэглэгчтэй хийсэн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй ажил, амьдралыг нь цалгардуулж байгаагаа тэд “юм” чинээ тоохгүй байгаа бололтой.

Нэгэнт хэрэглэгчдийнхээ ачааллыг дийлэхгүй байгаа бол үүрэн телефоны компаниа татан буулгаж, бусдад боломж олгох нь зүйтэй биз ээ.