УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс хөөжээ. Тэднийг хууль бусаар АН-ын бүлэгт орсон хэмээн үзэж ийнхүү шийдвэр гаргасан байна.

 

Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан бол, С.Ганбаатар өдгөө МАН-тай “дэр нэгтгэсэн” МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон билээ. Харин өнгөрсөн хавар болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын удирдлагууд өөрсдөө хадаг яндар барьж дээрх хоёр гишүүнийг намдаа урьж, гишүүнчлэл олгосон юм.

Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг гишүүнийнхээ тоог нэмж байв.
Ташрамд дуулгахад, АН бүлэг дээрх хоёр гишүүнийг бүлгээсээ хөөсөн бол тус намын удирдлагууд намаасаа УИХ-д сонгогдсон Ц.Тувааныг намаасаа хөөсөн гэх мэдээлэл байна.