Улсын Драмын Эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ойдоо зориулан бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” түүхэн жүжгийн дүр буюу Чингис хааний дүрд МУСТА жүжигчин Г.Амгаланбаатар сонгогдон тоглохоор болсон.
Тэгвэл тэрээр цахим хуудсаараа дамжуулан өөрийн бяцхан хүүгээрээ гангарчээ. Жүжигчин залуугийн хувьд өдгөө 43 настай. Тэрээр хоёр хүү ганц охинтой. Том хүү нь энэ жил 22 нас хүрч буй бол дунд охин нь 12 настай. Харин бага хүү нь гурван настай.


Тэрээр эхнэрийнхээ тухай ярихдаа “Миний эхнэрийг Оюунжаргал гэдэг. Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Би гэр бүлийнхээ хүнтэй их багадаа танилцсан юм шүү дээ. 15, 16 настай хүүхдүүд л байлаа. Би есдүгээр ангид байсан юмдаг. Зуны амралтаар манайх сумынхаа Өвөр-Ус гэдэг газар зусланд гарчихдаг байсан юм. Гэтэл нэг өдөр аав, ээжийн минь найзууд гурван охиноо дагуулаад УАЗ-469 машинтай ирдэг юм байна. Гэтэл дундах охин нь их хөөрхөн харагдаад болдоггүй.

Тэгээд л танилцаж, үерхэж, гэр бүл болцгоосон доо. Харин гуравдугаар курстээ аав, ээж болж үрийн зулай үнэрлэсэн юм. Цаг хугацаа их хурдан байна шүү” гэжээ.