Нэгэн цагт UBS телевизийн хөтлөгч П.Одгэрэл “хамгийн баян сэтгүүлч” тодотголыг өөртөө зүүдэг байв. Үеийнхээ сэтгүүлчдийг бодвол боломжийн амьдралтай гэгддэг тэрээр цагаан хоолтон.

 

Өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхны үндэс болсон хоололтын талаарх зөвлөгөөг үе үехэн ойр дотныхондоо өгдөг тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүүхдээ асарч халамжилдаг эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн зөв хооллохыг зааж зөвлөжээ.


Тэрээр “Ээжүүд минь таргалалт хүүхдүүдэд их байна. Зүгээр л хоолоор, амттанаар бөмбөгдөхөөсөө өмнө юу идэж ууж байгааг нь сайтар хянаж баймаар байна. Миний хүүг ямар туранхай юм гэдэг хүмүүс байдаг. Өсөлт бол таргалалт биш юм шүү.
Хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино гээд хүүхдийн орон зай болгонд пицца, түргэн хоол, чихэр чипс, газтай ундааны реклам шахдагаа болих хэрэгтэй. Ресторан орсон ч хүүхдийн хараанд өртөх хэмжээд өнөөх чихэр, амттанаа өрчихсөн байдаг… Бас дээр эдэлгээгүй хямд тоглоомууд Монгол улсыг хогийн цэг болгож байна…

Нэгэнт үглэснийх… Ууттай хатаасан жимс, самарны цуглуулга шүд нь бүрэн ургаагүй хүүхэд, өндөр настай хүмүүст тохиромжгүй хоол. Сайн зажилж, буталж чадахгүй залгигдсанаас болж түгжрэл үүсэх, үхэлд хүргэх аюултай. Самар нь гэдсэнд орж түгжрэл үүсгэхдээ маш том болж хөөдөг юм байна. Үүнээс болж амь насаа алдсан гашуун явдлын гэрч болж явсан хүний хувьд сануулж байгаа шүү. Хоол муутай үедээ өег гээд оюутнууд хатаасан жимс, самрын цуглуулга ихээр идэж харагддаг. Өлөн дээрээ тараг, бэрсүүт жимс( оранж, лемон) гадил, улаан лооль, гашуун нясуун хүчиллэг зүйл их идэх нь ходоод гэдсэнд муу нөлөөтэй. Ялангуяа ходоодны асуудалтай хүмүүс анхаараарай” гэжээ.