Одоогоос 10 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан “The Logos” амьд хөгжмийн хамтлагийнхан гоцлол дуучнаа хөөжээ.


“Lover”, “Хайраар дүүргэе”, “Санхүүгийн хямрал” зэрэг дуугаараа олонд танигдаж байсан The Logos” амьд хөгжмийн хамтлагийнхан гоцлол дуучин Б.Хаш-Эрдэнэ буюу Хашаа өөрийн цахим хуудаснаа “Найзуудаа The Logos хамтлагаас уран бүтээлийн тал дээр санал нийлээгүй учраас албан ёсоор гарснаа мэдэгдэж байна. Хийсэн дуунуудаа бол би өөрөө дуулж байгаа шүү. Хамтлагийнхандаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Та бүхэндээ тун удахгүй өөрийн шинэ дуунуудаа хүргэх болно оо. Дэмжиж сонсдогт баярлалаа” хэмээн бичжээ:
Тэдний хувьд амьд хөгжмийн хамтлагуудын дунд зохион байгуулагддаг “Coken beat”, “Play time”, “Monsters” зэрэг уралдаан наадамд амжилттай оролцож, үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар хэд хэдэн удаа шалгарч байсан.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 50 гаруй уран бүтээл тууривсан бөгөөд хамгийн бат бөх эв нэгдэлтэй оршин тогтнож байсан амьд хөгжийн хамтлагуудын нэг байсан юм.