Эцэг эхээс оноосон нэрээ өөрийн дураар Чингис хаан болгон өөрчилсөн залуу цахим орчинд идэвхтэй байх болсон. Тэрбээр УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн билээ. Ялагдах нь тодорхой байсан тэрбээр ядаж  хэдэн хүний санал авснаа ч мэдэхгүй хүн амьтнаас асуусан шигээ “хэвтэж” байгаа юм.

Сайн дураараа УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдсөн тэрбээр сүүний мөнгөгүй болтлоо сонгуульдсан байна. Олон нийтээс сүүний мөнгө гуйж дансаа тавьжээ.

Улмаар уг зээлсэн мөнгөө “УИХ-д ажилд ороод буцааж өгнөө” хэмээн хариулсан байх юм. Хэзээ  УИХ-д ажилд орж төлөх нь тодорхойгүй ч Монголчууд сайхан сэтгэл гаргаж туслах биз.

Эзэн хааны нэрийг “зээлдэгч”-ийн хувьд утгаараа модоо барьсан бололтой. Сарын Гурван сая төгрөгийн ажил хайж байгаагаас үзэхэд хэцүүхэн л байгаа бололтой юм.

Эзэн хааныхаа нэрийг “зээлдсэн” нь багадаж бусдаас гуйлга гуйснаас нас залуу цус шингэн байгаа дээрээ архиа багасгаж, ааг омгоо дараад ажил хийвэл уг нь бусдаас сүүний мөнгө гуйхааргүй амьдарч болмоор гэдгийг хэлэх хүн ч байна.

Монголчуудыг дэлхийн дайтад тамгалсан хүний  нэрийг зээлчихээд ингэж амьдармааргүй байна ичээч гэж шүүмжлэх хүн ч байна.

Олны үг оргүй байна ч гэж юу байхав. Их хааныхаа нэрийг зээлдэж байгаа бол олигтой амьдармаар, чадахгүй бол зээлдсэн нэрээ буцаагаад эцэг эхээс заяасан нэрээрээ баймаар!!!