Өнгөрсөн хавар үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уясан “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч загвар өмсөгч Э.Энхболдын бүжгийн хамтрагч, бүжигчин Б.Эрдэнэдулам бодибилдингийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер-2021” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.


Түүний хувьд 22 жил тасралтгүй бүжгийн спортоор хичээллэж буй бөгөөд үүнийхээ хажуугаар бодибилдинг, фитнесээр хичээлдэг.

Тэрээр “Amazing studio”-гийн багш, дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд “Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг.

 

Дээр нь спиннингээр хичээллэхэд нэгэн зэрэг өөх шатаангаа булчингийн масс авч чаддагаараа маш том давуу талтай” хэмээн сургадаг нэгэн.