Өөрийнхөө М.Баасанжаргал нэрээ М.Чингисхаан болгон өөрчилж хэд хэдэн удаагийн сонгуульд нэр дэвшсэн залуу Хэнтий аймгийн Чингис хотод албан ёсоор сууршихаар зарлалаа.

Тэрээр УИХ-ын нөхөн сонгуульд тус аймагт нэр дэвшсэн бөгөөд санал хураалтын тоогоороо эхнээсээ гуравдугаарт жагссан юм. Тэрээр цахим хуудаснаа “Сайн байцгаана уу. Миний бие албан ёсоор Чингис хотод шилжин очих болно. Надад итгэж сонголт саналаа өгсөн та бүхэндээ талархлаа. Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэг.

Чингис хотод ямар ямар ажлын байр байна? Ажлын саналаа коммент хэсэгт бичээрэй” гэжээ.

Сонирхуулахад, тэрээр дор хаяж 3 сая төгрөгийн цалинтай ажил хайж байгаа гэсэн шүү. Түүний хувьд тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч мэргэжилтэй.