Уянгалаг, хүчирхэг дуу хоолойгоороо өөрийн гэсэн фэнүүдтэй болж чадсан дуучин Ц.Хулан өдгөө хоёр дахь амьдралаа зохиож, том охиндоо хоёр дүү төрүүлж өгсөн.

Түүнээс хойш урлагийн тайзнаас хөндийрсөн тэрээр нууцлаг амьдралыг илүүд үзсэн.


Түүний анхны амьдарлаасаа төрүүлсэн том охин хэдийнэ хорьж болдоггүй 20 насандаа хүрч, оюутны ширээнд суусан юм. Том охины төрсөн эцэг нь зураач мэргэжилтэй Б.Чинбаяр гэх залуу байдаг.

Хэдийгээр хамтын амьдрал нийлээгүй ч, тэдний хэн хэн охиндоо анхаарал халамжаа дутаагаагүй.

Том охиноо “Эрэл” дунд сургуулийг төгсгөсөн гэдэг.
Ямартай ч дуу хоолойгоороо хэний ч дагуулахаар дуучин бүсгүйн шинэ гэр бүлд аз жаргал хүсье.