Монголын хошин урлагийн урлагт өөрийн авъяасаараа гялалзаж яваа уран бүтээлч бол МУГЖ Л.Баттулга. Олноо Аглуу нэрээр алдаршсан тэрээр өдгөө Европ тивээр охинтойгоо ялж яваа гэнэ шүү.

Урьд өмнө тэрээр өөрийн үзэсгэлэнт эхнэр Оюунчимэгтэйгээ аялдаг байсан. Гэвч өнгөрсөн хавар хэнз үрийн зулай үнэрлэсэн Н.Оюунчимэг бүсгүй энэ удаагийн аялалаас “мултарч” дундаасаа төрсөн том охиноо өөрийнхөө оронд аавтай нь аялалд үджээ.
Аялалынхаа тухай жүжигчин Аглуу цахим хуудаснаа “Охитойгоо Европоор аялсаар Испанийн Барселона хотод ирлээ.Испанийн Ла лигийн Барселона-Валенсиа хөл бөмбөгийн багуудын тоглолтыг алдарт Кэмп Ноу цэнгэлдэхэд үзсэн гоё ч тоглолт боллоо. Охин бас хөл бөмбөг сонирходог аавтайгаа хамт. Амьдрал бол аялал….”гэжээ.
Ташрамд дуулгахад, 50 насны босго алхаж багагүй жин нэмж явсан жүжигчин Аглуу өөрийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон кг жин хаяж 30 настай залуугаас ялгагдахааргүй харагдах болжээ.