“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр тун ч богино хугацаанд олны танил болж чадсан ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа урлагийн тайзан дээр олон жил бүжиглэж байгаа нэгэн.

Яргуйн дүрийг яруу тод харуулсан тэрээр хувийн бизнес эрхэлдэг н.Найдансүрэн хархүүтэй өнгөрсөн жил нижгэр хурим хийсээр хамтын амьдралаа бататгасан билээ.

Амьдралаа бүтэн болгосон М.Бямбаагаас эрхгүй аз жаргалын гялбаа цацарч байгаа биз.