“ТV караоке” нэвтрүүлгээрээ олон хүнд эрч хүч энерги бэлэглэж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин хөтлөгч Ё.Алтангэрэл сүүлийн үед сураг алдараад байсан.

Уран бүтээлээсээ хөндийрсөн жүжигчин Х-Түц хамтлагийн олон ангит киногоор тайз, дэлгэцнээ эргэн ирж буй ажээ. Гэвч түүний залуу насны дүр төрхтэй ижилхэн хүнийг Х-Түцийнхэн хайх том ажилтай нүүр тулгараад байгаа гэнэ.

Энэ тухайгаа тэд цахим хуудаснаа “Найруулагч МУГЖ И.Одончимэгийн ээлжит уран бүтээл болох Олон ангит уран сайхны киноны маань жүжигчин Ё.Алтангэрэлтэй адилхан төрхтэй Залуу наснынх дүрд тоглох 25-35 насны хүнийг хайж байна. Манайхаан цааш нь тултал нь шэйр хийгээд өгөөрэй! Чатаар төстэй царайтай найзынхаа, өөрийнхөө, ахынхаа, дүүгийнхээ зургийг явуулаад байгаарай! Холбоо барих утас 966633033” гэжээ.

Угаас алиалагч ааш зантай Алтангэрэл хаана ч явсан хүмүүсд инээд бэлэглэж явдаг нэгэн. Өөрийгөө танилцуулахдаа ч элэглэдэг тэрбээр “Хангайд төрсөн говийн хүн” гэсний учир аав нь Өмнөговийнх, өөрөө Сэлэнгэ аймагт төрсөн тул ийн хэлдэг гэсэн шүү.