Гэмт хэргийн сэжигтнийг цагдан хорихоор ШШГЕГ-ын харьяа хаалттай 461 дүгээр анги руу хүргэх замдаа алдсан хэрэг энэ сарын 19-ний өдөр гарсан байна.


Сэжигтэн этгээдийг Өмнөговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байсан бөгөөд тус аймгийн Цогтцэций сумын сум дундын цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч хорих анги руу хүргэхээр авч явжээ.
Хорих анги хүрэх замд сэжигтэн 26 настай Н гэгч нь мөрдөгчийн нүүрэн тус газарт чулуугаар цохиж унагаад оргон зайлсан байна. Улмаар мөрдөгч Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж, хэрэг үүсгэжээ.