УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах нь зүйн хэрэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн сонгогдсон тойрогтоо ‘буян үйлдэж’ байгаа ажээ. Тодруулбал гишүүний ажлын албаны цахим хуудсанд “Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын санаачилгаар Булган аймгийн Булган суманд бүтээгдэх “Их Цагаан Суварга”- нд зориулан Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшаас ирүүлсэн сүншигийг Булган аймгийн сумдад аялуулах нээлтийн үйл ажиллагаа Рашаант сумаас эхэлж байна.
Буян сайн бүхэн аривдах болтугай.” Гэсэн тайлбартайгаар зургууд оруулжээ.

Шашин номын үүднээс энэ үйлдэл нь буян үйлдэл ажээ. Ямартай ч эрхэм гишүүн тойрогтоо буян үйлдэж байгаа гэрэл зургуудыг хүргэе.