Олны танил хүмүүс сүүлийн үед гэр бүлээрээ сошиал видео хийж, блог хөтлөх болсон. Тэдний нэг нь “Камертон”-ны Л.Ган-Эрдэнэ буюу Ганаагийн гэр бүл.

Өөрийн хайртай үрсийнхээ өхөөрдөм төрх, урлагийн авъяас, гэр бүлийнхээ халуун дулаан орчинг сошиал найзууддаа хангалттай харуулдаг тэрээр сүүлийн үед “маркетинг нь дэндсэн” гэх шүүжлэлийг сонсох болжээ.

 

Учир нь тэрээр эхнэртээ кино үзье гэж фэйсбүүкээр гуйгаад, эхнэрийнхээ гэр бүлийн өмч гэгддэг “Жигүүр гранд”-ын эзэмшлийн “Гэгээнтэн”-нд гарч буй киног сурталчилжээ. Эдийн засаг хүндэрсэн үед эхнэр хүүхдээ ашиглаад ч болов, хувь авдаг бизнесийнхээ рекламыг хийлгүй яахав гэх өмөөрөл ч сошиалд харагдана лээ.