Эртний Ромын Помпэй хотын үед хамрагдах боолуудын өрөө өнөөдрийг хүртэл сайтар хадгалагдан үлдсэн байна.
Жижиг цонхтой уг өрөө нь ердөө 16 м2 бөгөөд гурван хүн унтдаг байсан бололтой гурван ортой байжээ.


Мөн уг өрөөнөөс хоёр эрэгтэй хүний цогцос болон 00-ын зориулалт бүхий сав, тухайн үед хэрэглэж байсан эд зүйлс олдсон байна. Уг хоёр эрэгтэйн нэг нь боол, нөгөө нь эзэн байсан бололтой гэдгийг судлаачид таамаглаад байгаа.


Тэднийг галт уулын дэлбэрэлтийн дараа хотоос зугтах гээд амжилгүй үнсэнд дарагдсан гэж таамагласан байна. Хоёр хүний залуу нь 18-25 орчим настай байсныг тогтоосон байна. Түүний нурууны ясанд суулт үүссэн байдлыг хараад хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг боол байсан гэж дүгнэжээ. Эсрэгээрээ ахмад нь болох 30-40 насны эрэгтэйн ясны бүтэц эрүүл, ямар нэг бэртэл гэмтэлгүй байсан байна. Тиймээс түүнийг боолын эзэн байсан гэж таамаглажээ.


Тус газрыг анх 2017 онд малтсан бөгөөд түүнээс хойш ёслолын сүйх тэрэг, жүчээ зэрэг хэд хэдэн өвөрмөц олдворууд олдсон байна.

Эртний Ромын хот Помпей нийтийн тооллын 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас үнс нурманд бүхлээрээ булшлагдсан билээ.