“Positive Mongolians” нэрээр сошиалд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар гэрэл цацруулсан, хөгжилтэй блогоо хөтлөөд дөрвөн жилийн нүүр үзэх гэж байна.

Тэд дан ганц блог хийхээс гадна “Хосын жор”, подкаст хөтөлдөг, бас ном бичсэн хөдөлмөрч хос билээ.

Блогоороо олон залууст ирээдүй, зорилго, хүсэл мөрөөдлөө бодитой болгоход нь үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Мөн тэдний элдэв хэв маяггүй өөрсдийнхөөрөө байгаа төрх нь илүүтэй интернет хэрэглэгчдийг татдаг. Хосууд эх орондоо бүр мөсөн ирж суурьж, зуслангийн хаус, орчин үеийн шийдэлтэй орон сууцтай болсноо танилцуулж явсан цаг саяхан. Харин сүүлийн үед блог хийхээс гадна өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, мөнгө олох гэж биш кайф авах гэж хоббигоороо ажиллах болжээ. Тухайлбал, Д.Түвшинбаяр “Гэм зэм” жүжгийн гол дүрд тоглож буй бол, эхнэр Э.Дөлгөөн нь артистын урлагийг сонирхох болсон гэдэг. Түүний өөр төрхийг энэхүү гэрэл зургаас сонирхоорой.